logo
Та кибер халдлага, зөрчлийн тохиолдлын талаар ямар байгууллагад мэдэгдэх нь зүйтэй вэ?
Кибер аюулгүй байдлын халдлага, зөрчлийг шийдвэрлэхэд оролцоотой тухайлсан чиг үүргийн байгууллагууд байдаг. Хэрэв та аль байгууллагад мэдэгдэхээ мэдэхгүй байгаа бол Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвтэй холбогдон лавлах боломжтой. Тухайлбал:
  • Хэрэв та эрүүгийн гэмт хэрэг, тухайлбал, цахим залилан, санхүүгийн хохирол учруулсан хэргийн талаар мэдээлэхийг хүсвэл Цагдаагийн байгууллагад хандана уу
  • Мөн, хэрэв таны онлайн банк болон картын мэдээлэл алдагдсан бол холбогдох санхүүгийн байгууллагатай яаралтай холбоо барина уу.
  • Хэрэв та интернэтийн үйлчилгээний доголдлыг мэдээлэхийг хүсвэл холбогдох үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай холбоо барина уу.