1. Үйлчилгээний хамрах хүрээ
1.1. Кибер халдлага, зөрчлийн мэдээлэл хүлээх авах үйлчилгээ нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 22.2.1-т заасан иргэн, хуулийн этгээдээс кибер аюулгүй байдлын халдлага, зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авах үйл ажиллагааг хамаарна.
1.2. Хүлээн авсан мэдээлэлд үндэслэн уг халдлага, зөрчлийг таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, кибер халдлага, зөрчилд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлнэ.
1.3. Хүлээн авсан мэдээлэлд үндэслэн уг халдлага/зөрчлийг шийдвэрлүүлэх зорилгоор зохих байгууллагад мэдэгдэл хүргэн уялдуулан зохицуулж ажиллана.
2. Үйлчилгээний төлбөр
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан хамрах хүрээ, үүрэг чиглэлийн хүрээнд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ.
3. Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн албан ёсны суваг
3.1. Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн мэдээлэл хүлээн авах албан ёсны сувгууд (утас, мэйл, вэбсайт) нь албан ёсны вэбсайтад нийтлэгдсэн байх бөгөөд кибер халдлага, зөрчлийн тохиолдлыг мэдүүлэгч этгээд нь уг вэбсайтын дижитал гэрчилгээг шалгаж баталгаажуулах боломжтой.
3.2. Хэрэв тань руу Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн ажилтан гэсэн этгээд утсаар холбогдох эсвэл и-мэйл илгээсэн тохиолдолд та уг төвийн албан ёсны вэбсайтад нийтлэгдсэн утасны дугаар эсвэл и-мэйл хаягийг мөн эсэхийг баталгаажуулах боломжтой бөгөөд шаардлагатай.
4. Кибер халдлага, зөрчлийн тохиолдлыг мэдээлэх
4.1. Кибер халдлага, зөрчлийн тохиолдлыг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвд мэдээлж буй мэдүүлэгч нь кибер халдлага, зөрчлийн үнэн, бүрэн гүйцэт мэдээллийг (тухайлбал, халдлага, зөрчлийн төрөл, болсон огноо, холбоо барих мэйл хаяг болон утасны дугаар) өгөхийг зөвшөөрсөн гэж үзнэ.
5. Кибер халдлага, зөрчлийн тохиолдлын талаарх мэдээллийн нууцлал
5.1. Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв нь кибер халдлага, зөрчлийн талаар хүлээн авсан бүх мэдээллийн нууцлалыг хадгална.
5.2. Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн нууцын журам нь үзүүлж буй аливаа үйлчилгээнд хамаарах бөгөөд хэрэв халдлага, зөрчлийн тухайн тохиолдлыг шийдвэрлэх зорилгоор гуравдагч этгээдэд шилжүүлэх шаардлагатай бол холбогдох хууль, журмын дагуу зөвхөн зохих мэдээллийг гуравдагч этгээдэд (жишээ нь, кибер халдлага зөрчил болсон огноо, холбогдох IP хаяг гэмт) дамжуулна.
6. Кибер халдлага, зөрчлийн тохиолдлын дугаар
6.1. Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв нь кибер халдлага, зөрчлийн тохиолдолд бүрийг давтагдашгүйгээр дугаарлах бөгөөд уг дугаарын лавлах дугаар болгон ашиглаж болно.
7. Кибер халдлага, зөрчлийг шийдвэрлэх
7.1. Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв нь кибер халдлага, зөрчлийг зохицуулахтай холбоотой өөрийн дотоод журам, төлөвлөгөөний дагуу тухайн тохиолдолд тохирох арга барилыг тодорхойлох шийдвэрлэх эрхтэй.
7.2. Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв нь кибер халдлага, зөрчлийг тохиолдлыг шийдвэрлэхэд оролцсон гуравдагч этгээдийн гүйцэтгэлд хариуцлага хүлээхгүй.
7.3. Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв нь кибер халдлага, зөрчлийн тохиолдлыг шийдвэрлэхийн тулд боломжит бүх зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг эрмэлзэх ба тухайн тохиолдлыг бүрэн шийдвэрлэнэ гэсэн баталгаа өгөхгүй.