"Кибер аюулгүй байдлын халдлага” гэж “Кибер Аюулгүй Байдлын Тухай” хуулийн 4.1.14-т зааснаар:
Кибер халдлага, зөрчил үүссэн, үүссэн байж болзошгүй тохиолдолд та доорх формыг ашиглан уг тохиолдлын талаар Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвд мэдэгдэнэ үү.
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 22.2.1-т заасан иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд чиглэсэн кибер халдлага, зөрчил эсвэл түүний болзошгүй тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авах ба түүнийг таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, кибер халдлага, зөрчилд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
1. Кибер халдлага, зөрчлийн тохиолдлыг мэдээлэх доорх форм нь албан ёсны бөгөөд аюулгүй байдлыг хангасан болно.
2. "Үйлчилгээний нөхцөл" болон "Хэнд мэдэгдэх ёстой вэ?" хэсэгт хандаж, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
3. Кибер халдлага, зөрчлийн тухайн тохиолдолд холбогдох хэсгүүдийн дэлгэцийн зургууд болон холбогдох үйл явдлуудтай холбоотой цаг хугацааны бүртгэл зэрэг бүх мэдээллийг нотлох баримт болгон хадгалж авна уу. Эдгээр мэдээлэл нь уг болзошгүй тохиолдолд хамаарах цаашдын шинжилгээнд ашиглагдах боломжтой.